Home > СЭМ эмнэлгийн танилцуулга > Мэндчилгээ

Мэндчилгээ

SAM Medical Center C.E.O Dr. Lee, Dae Hee (Hemato-oncology Specialist)

1967онд анх үүд хаалгаа нээсэн Хюсан эрүүл мэндийн сан СЭМ эмнэлэг нь Аняан хотын анхны Нэгдсэн эмнэлгээр оршин суугчдын эрүүл мэндийг сахин хамгаалж сайжруулахын төлөө ажилласаар ирсэн билээ. 2015оны байдлаар Аняан СЭМ эмнэлэг, Жи СЭМ эмнэлэг(СЭМ олон улсын эмнэлэг), СЭМ эмэгтэйчүүдийн эмнэлэг, СЭМ уламжлалт эмнэлэг гэж 4 болон өргөжсөн. СЭМ эмнэлэг нь бүсийн хэмжээнээс дэлхий дахинруу чиглэнхөгжлийн түвшинд бэлтгэгдээд байгаа юм.

СЭМ эмнэлэг нь 18 улсын24 эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан, БНСУ дахь 8 гадаадын элчин сайдын яамыг хариуцанүүрэг хариуцлагатай ажиллаж байна. Үүнээс гадна Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яамнаас шалгаруулсан гадаад өвчтөн татан эмчлэх Нэгдсэн эмнэлгийн төрөлд дарааллан 1, 2-р байруудыг эзэлж шилдэгээр тодорсон юм.

Глобалчлалын эрин үед хөл нийлүүлсэн СЭМ олон улсын эмнэлэг нь гадаад өвчтөн үйлчлүүлэхэд тохиромжтойолон улсын эмчилгээний төв болон тав тух тохилог орчинг бүрдүүлсэн гадаад өвчтний тасаг болонGuest house-ыг бий болгосон. Мөн мэргэжлийн эмч ажилтантай саадгүй ойлголцоход туслах24 цагийн орчуулагчийн үйлчилгээ,амбультор, хэвтэн эмчлүүлэгч болон яаралтай түргэн тусламжийн өвчтөнд хамгийн сайн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

СЭМ эмнэлгийн бахархал нь орчин үеийн анагаах ухааны эмчилгээг цогц нэгдмэл эмчилгээтэй хослуулсан тусгай хорт хавдрын эмчилгээ, 1:1 эрүүл мэндийн шинжилгээний үйлчилгээ мөнтүүнчлэн хүүхэдгүй гэр бүлд зориулан хүүхэдтэй болох мөрөөдлийг нь биелэхэд туслах үргүйдлийн клиник төвдөө Америк, Орос, Хятад, Монгол, Вьетнам зэрэг орны гадаад өвчтнүүдийг хүлээн аван үйлчилж байна.

Цаашид СЭМ Олон улсын эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг зорилго болгон хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээг өөрийн үйлчлүүлэгчид болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө өөрийн чадах бүхнээ хийн ажиллах болно.

Зочилсонд баярлалаа.