Home > News & Issues > News

News

нэр Mонгол Улсын Хавдар Судлалын төвд илтгэл тавьлаа
зохиолч 운영자
он сар өдөр 2016-11-03 [16:45] count : 4454

БНСУ-ын ‘ЖИ СЭМ’ эмнэлэгийн Хавдар Судлалын төвийн дарга их эмч И ЧЭ ЁН

2016 оны 6сарын 16ны өдөр

Монголын Улсын Хавдар Судлалын Үндэсний төвд хэвлийн хөндийн гялтанд үсэрхийлсэн хорт хавдрыг “LHIPEC” дурангийн мэс заслын аргаар эмчлэх сэдвээр илтгэл тавьлаа.

2016 оны 6 сарын 16-ны өдөр, Монгол Улсын Хавдар Судлалын Үндэсний төвийн хорт хавдрын зөвөлгөөний бага хуралд оролцон "LHIPEC" дурангийн мэс заслын эмчилгээний үр дүнгийн талаар илтгэл тавьлаа.

Хорт хавдрын эмчилгээгээр Солонгос улсад нэрд гарсан ЖИСЭМ Эмнэлгийн Хавдар Судлалын төвийн дарга И ЧЭ ЁН тус илтгэлийг тавьж хамгийн сүүлийн үеийн оношлогоо эмчилгээний талаар мэдээлэлээ солилцлоо.

Хэвлийн хөндийн хавдрын эмчилгээ төвөгтэй, онош тодорсон ч онцгой эмчилгээ байхгүй өвчтний амь нас аюултай өвчний нэг юм. Учир нь судасний тархац багатай хэвлийн хөндийн гялтсанд химийн тариа хийсэн ч тэр бүр хавдрын голомтод хүч чадахгүй учираас эмчилгээ үр дүн бага байдаг.

Дээрх хавдрын эмчилгээний аргыг сайжруулах зорилгоор БНСУ-д хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх үүднээс ЖИ СЭМ эмнэлэг нь өнгөрсөн 2008 онд (LHIPEC, LHIPEC: laparoscopic Hyperthermic Intraperitoneal chemotherapy) хэвлийн хөндийн дуран ашиглан дулааны хэмийг нэмэгдүүлэн хэвлийн хөндийг дотроос нь химийн аргаар эмчлэх дурангийн мэс ажилбарыг хамгийн анх хийж нэвтрүүлсэн.

Энэхүү мэс ажилбар нь уламжлалт хэвлийн зүсэлтэн мэс заслаас ялгаатай тал нь дуран ашиглан хэвлийн хөндий дахь өвчлөл голомтыг ажиглан шаардлагтай тохиолдолд наалдацыг салгах мэс ажилбарыг хийж улмаар химийн тариаг хэвлийн хөндийд тарьж С42 ~ 43 хэм хүрэл халаан 1цагийн турш хорт хавдрыг эмчилдэг арга юм.

Дуран ашиглан хийгддэг учраас сорив бага, эдгэрэлт хурдан гэх мэт давуу талтай. Мөн давтан хийлгах боломжтой учраас үсэрхийлсэн голомтыг багасгаж чаддаг. Мөн энгийн венийн судсанд хийсэн химийн эмчилгээг бодвол хэвлийн хөндийд шууд цацдаг тул үр дүн хурдан юм.

Хэвлийн хөндийн усны шимэгдэлд онцгой үр дүн үзүүлж буй "LHIPEC" дурангийн мэс ажилбар нь хавдрын эсийг шууд устгаж энгийн усжилт үүсэх үндсийг таслан зогсоож, цаашид "LHIPEC" эмчилгээг хэвлийн хөндийн гялтанд үсэрхийлсэн хорт хавдраар шаналж байгаа өвчтөн тэр дундаа олон өвчтөнд хийж эрүүл энх, аж жаргал бэлэглэхээ илэрхийллээ.

Үүний зэрэгцээ ЖИ СЭМ эмнэлэг нь Монгол Улсын Хавдар Судлалын Төвтэй өнгөрсөн 2013оны 1сард эмнэлэг хоорондын эрдэм шинжилгээний солилцоо, хамтран ойлголцолын санамж бичиг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран харилцаа холбоо болон олон талт уулзалтаар байнга харилцан, өвчитний төлөө олон талт харилцааг хэрэгжүүлэн ажиллаж байна.






Download #2 : 몽골_암센터.jpg (1039) Size : 1.96 MB
Not Contents