Home > Тусгай эмчилгээний төв > Амьсгалын замын халдварын төв

Амьсгалын замын халдварын төв

Cardiovascular Center
Амьсгалын замын халдварын төв

Амьсгалын замын эрхтэн судлалын тасаг, Халдварын тасаг

Амьсгалын замын халдварын төв нь амьсгалын замаар халдварласан эмгэг болон амьсгалын замын эрхтэний тогтолцоог хамгаалах юм. Амьсгалын замын гол эрхтэнүүд, мөгөөрсөн хоолой, уушиг, уушигны судас болон гялтангийн эмгэгтэй өвчтөнүүдийн гол шинж тэмдэг нь цэр гарах, ханиалгах, цээжээр өвдөх, амьсгаадах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Оношлогооны аргачлал нь уушигны үйл ажиллагааны шинжилгээ, ходоодны дуран шинжилгээ, астма харшлын сорил шинжилгээгээр үнэн зөв үр дүнтэй эмчилгээг хүргэхийн тулд байнгын судалгаа шинжилгээг явуулж байна.

  • Амьсгалын замын эрхтэн судлалын тасгийн голлох шинжилгээ
    Амьсгалын замын гол эрхтэнүүд, мөгөөрсөн хоолой, уушиг, уушигны судасны болон гялтангийн эмгэгийн эмчилгээг явуулж буй салбар юм. Амьсгалын замын голлох эмгэгээр уушигны хорт хавдар болон амьсгалын замын хорт хавдар, хатгаа, сүрьеэ гэх мэт халдарт өвчин, архаг бронхитгэх мэт уушигны эмгэгийн эмчилгээ хийн үйлчилж байна.
  • Халдварын тасаг
    Халдварын тасаг нь биед илэрч болох халдварт эмгэгийн салбар бөгөөд антибиотик эмчилгээ шаардлагатай бүх төрлийн эмгэгтэй холбоотой өргөн хүрээний эмчилгээг хийн шийдвэрлэдэг тасаг юм.Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдвар,хоол боловсруулах эрхтэний халдвар, шээс ялгарах замын халдвар, төв мэдрэлийн системийн халдвар,булчингийн халдвар, арьс зөөлөн эдийн халдвар болон дархлаа сул, химийн эмчилгээтэй өвчтөнд халдварт өвчиний эмчилгээ, урьдчилан сэргийлэх эмчилгээг хариуцан хийдэг юм.
Амьсгалын замын халдварын төвийн эмч
Шин Жон А эмч (Анагаах ухааы доктор, амьсгалын замын эрхтэн судлалын мэргэжилтэн)
Уушигны архаг бронхит, уушигны өвчин, гуурсан хоолойн багтраа, уушигны халдварт өвчин (хатгаа, сүрьеэ гэх мэт)
Ким Ин Сон эмч (Халдварын мэргэжилтэн)
Нийтлэг халдварт өвчин, насанд хүрэгчдийн дархлаажуулалт